“Хос бичигтэн-2025” эрдэм шинжилгээний хурал боллоо
2024-05-27

Номын баярын хүрээнд аймгийн Төв номын сангаас эрхлэн /2024.05.24/-ний өдөр “Хос бичигтэн-2025” эрдэм шинжилгээний хурлыг Дархан-Уул аймгийн ЕБС-ийн монгол хэл, бичгийн багш нарын дунд зохион байгууллаа.

Тус хуралд нийт 32 багш хамрагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд:

-“Үндэсний бичгийн бодлого хэрэгжүүлэлт, хууль тогтоомж”-Хэл шинжлэлийн ухааны магистр АБТ-ний ажилтан Г.Нямзаяа

-“Үндэсний бичгээр эх хэлний сэтгэлгээг хөгжүүлэх нь”- МУ-ын зөвлөх багш, Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч, АБТ-ний ажилтан багш Д.Оюунбилэг,

-“Үндэсний бичгийн сургалт, судалгаа”-АБТ-ний ажилтан тэргүүлэх зэрэгтэй багш Х.Одхүү

-“Үндэсний бичгийн уран бичгийн үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй”-Тэргүүлэх зэрэгтэй багш С.Баасанхүү нар илтгэгчээр оролцлоо.

 

“Алсын хараа-2050”-ын зорилтын “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх үүргийн хүрээнд, иргэдийн монгол хэл, бичгийн түвшнийг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах орчин бүрдүүлэх, сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэлгэрүүлдэг үндэсний үзэлтэй иргэнийг төлөвшүүлж, “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын түвшнийг ахиулах зорилгоор Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.

2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангах зорилготой 2024 онд бүрэн туршиж туршлага хуримтлуулах зорилготой юм.

Улсын хэмжээнд анх удаа Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг энэ оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхлүүлж Дархан-Уул аймгийн хэмжээнд Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн судалгаагаар 81.1%-тай гарсан байна.

 

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал