Соёлын яамны харьяа мэргэжлийн урлагийн байгууллагуудын нягтлан бодогч болон аймгуудын соёл урлагийн газрын төсөв санхүү, нягтлан бодогч нийт 70 албан хаагчдад Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газраас 2 өдрийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтаар Соёлын салбарын төсөв санхүүгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилт, 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл бэлтгэх аргачлал, үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал, санхүүжилтийн үр дүн, зэргийг танилцууллаа. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Аз жаргал ба бүтээмж” сэдвээр сургалт орж албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүллээ.