ЗУСЛАНД АМРАГЧ ХҮҮХДҮҮДЭД ҮНДЭСНИЙ ӨВ, СОЁЛ, УЛАМЖЛАЛЫГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛЛАА
2024-08-02
Соёлын сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 онд хамтран ажиллах гэрээний дагуу аймгийн Соёл, урлагийн газар, Соёлын байгууллагуудаас хүүхдийн зусланд амарч буй хүүхдүүдэд Нүүдлийн ахуй, үндэсний соёлын өв уламжлалыг сурталчлан таниулах хөтөлбөрийг аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2024.08.02/ аймгийн Соёл, урлагийн газраас Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, биелгээний сургагч багш Д.Сарантуяа, Б.Оюунчимэг, Р.Энхжаргал нарыг урин, хүүхэд багачуудад 3 үндэстний /Баяд, Дөрвөд, Хотон/ бий биелгээг сурталчлан таниулав.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын өв