Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд СББӨ-ийг өвлөн уламжлагч, морьт харваач Б.Түмэннаст оролцлоо
2024-08-17
Соёлын биет бус өвийн Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савын Морьт харвааны өвийн төрлөөр Орхон сумын малчин, Морин спортын мастер, 2000 км-ын холын зайн морин уралдааныг 39 цаг 36 мин 23 секундын хугацаанд туулсан рекорд эзэмшигч, Бүх ард түмний долдугаар их наадмын алтан медальт, Биеийн тамирын тэргүүний ажилтан #сббө-ийг өвлөн уламлагч Б.Түмэннаст #НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивальд оролцож байна.
Тэрээр Монголын анхны мастер эмэгтэй морьт харваач бөгөөд 2023 оны “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд амжилттай оролцсон юм. #морьт харваа бол өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлыг харуулдаг, хөдөлгөөн, авхаалж самбаа шаардсан, адуу малтай ойр нэг талаас спорт, нөгөө талаас өв соёл юм. Морьт харвааг эхлээд морь унаж сурах, газраас харвах, дараа нь морин дээрээсээ харваж сурдаг гэж өвлөн уламжлагч маань хэлж байна.
# Сэдвүүд
нүүдэлчин
Үйл явдал