БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацын төлөөлөгчийн газраас “Korea Medical Tourism Festival 2024” арга хэмжээний хүрээнд “БНСУ-ын Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын мэдээлэл зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Тус улсын Эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлан таниулах, сонирхож байгаа хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой өдөрлөгт БНСУ-ын Эрүүл мэнд болон эмнэлэг зуучлалын 30 байгууллага, 70 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
Тэд Дарханы 400 орчим иргэнд Солонгосын эмнэлгээр үйлчлүүлэхэд хэрэгтэй эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг өгөв.