Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар-аас /2024.09.27/ соёлын байгууллагуудын удирдлага, албан хаагчдын манлайлал, ёс зүй, хандлагыг сайжруулах, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахад анхаарах асуудлаар танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад тус газрын харьяа соёлын 7 байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчид нийт 124 хүн хамрагдлаа.
Сургалтаар:
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Зохиогчийн эрхийн тухай хуулиудаар аймгийн ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан,
“Төрийн албаны ёс зүй ба ёс зүйн хэм хэмжээ” сэдвээр Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн дарга, Уламжлалт анагаахын их эмч, Мэдрэлийн эмч, Сэтгэцийн резидент эмч, сэтгэлзүйч Э.Төрмөнх нар тус тус сургалт хийв.
Мөн үеэр тус газрын мэргэжилтнүүд “Шилэн дансны хэрэгжилт”, “Үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн аргачлалын хэрэгжилт”, “Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу Төсвийн шууд захирагчдын ур чадварыг үнэлэх аргачлал”, “Соёлын байгууллагуудын 2024 оны үйл ажиллагааны статистик мэдээ”-ний танилцуулгыг тус тус хийж соёлын ажилтнуудыг цаг үеийн мэдээлээр хангалаа.