“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2024-10-04

Монгол Улсад орчин цагийн Музей үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Музей Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн Музейтэй хамтран ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж тус үзэсгэлэнгийн нээлт 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Музейд боллоо. Тус үзэсгэлэнд: “Монголын нэг өдөр” бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд буулгасан Монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгаагаар баяжуулан дэлгэжээ. Мөн энэ үеэр бүх насныханд зориулсан “Монголын нэг өдөр, Бяцхан зураач” боловсролын хөтөлбөрийг зохион байгуулав. Үзэсгэлэн 2024 оны 10 дугаар сарын 02-ноос 24-нийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. 

# Сэдвүүд
Үйл явдал