ДАРХАН ХОТЫН 63 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЧӨЛӨӨТ БҮЖГИЙН ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2024-10-14

Зорилго: Дархан хотын 63 жилийн ойн өдрийг тохиолдуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд бүжгийн урлагийг таниулах, тэдгээрийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан бие биеэсээ суралцах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хотын өдөрт зориулсан уламжлалт нээлттэй тэмцээн болгон цаашид жил бүр өргөн дэлгэр зохион байгуулахад оршино.

 Хамрах хүрээ: Төвийн бүсийн хэмжээнд чөлөө бүжиг сонирхогч 8-аас дээш насны  хүүхэд, өсвөр үеийнхэнд нээлттэй. ЕБС тус бүрээс хамтлаг оролцоно.

 Хамтран зохион байгуулагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

 Тэмцээний төрөл, журам:

Төрөл:

  • Хамтлаг
  • К-pop
  • Battle

Насны ангилал:

Хамтлаг төрөл

  • Ахлах нас 7-12 анги
  • Бага нас 1-6 анги

Battle төрөл

  • Насны ангилалгүй
  • Бүжгийн тулаанд оролцох чадвартайг сонгон шалгаруулна.

К-рор төрөл

  • Уг төрөлд зөвхөн 1-6 анги сурагчид оролцоно.

Журам:

  • Хамтлаг: Бүжгийн үргэлжлэх хугацаа 3-4 минут хэтрэхгүй байна.
  • Хамтлаг төрөлд жигдрэлт болон зохион байгуулалтыг харгалзана. Хамтлаг төрөл 5-аас дээш гишүүнтэй байна.
  • Хамтлаг бүжгийн ая шаардлага хангасан байна.
  • Battle: Тулалдаж буй хүний биед нь хүрэхгүй байх.
  • Тэмцээний хураамж оролцогч хүүхэд нэг бүрийн 10.000 төгрөг

Дүгнэх журам:

  • Тухайн оролцож буй бүжгийн төрлийн техник стиль имижийг гаргасан байх.
  • Бүжгийн ая сонсох мэдэрч бүжиглэсэн эсэх
  • Хамтлаг төрлийн хувцаслалт оноонд нөлөөлөхгүй
  • Тулалдаж буй хүндээ хариу үйлдэл илэрхийлж буй эсэх,

 Хугацаа: Оролцогчдын мэдүүлгийг 2024 оны  10 -р сарын 20-ны өдөр хүртэл Хүүхэд хөгжлийн ордонд авна.

 Шагнал урамшуулал:

Насны ангилал тус бүрд  гурван байр эзлүүлнэ.

  • Тэргүүн байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Дэд байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гутгаар байр Өргөмжлөл, мөнгөн шагнал

Зохион байгуулагдах газар: Дархан-Уул аймгийн Залуучууд театрт 2024 оны 10 дугаар сарын 27-нд 10:00 цагт  зохион байгуулагдана.

Мэдээлэл авах утас: 99486066, 88005841

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал