“Соёлын бүтээл сар -2024” аяны хүрээнд Төв номын сангаас Төрийн байгууллагуудын дунд хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдад номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор “Байгууллагаараа уншигч болцгооё” аяныг зарлалаа. Тус аянд 2024.11.10-ны өдөр Цагдаагийн газрын 171 албан хаагч нэгдэж номын сангийн уншигчаар бүртгүүллээ.
Энэ үеэр номын сангийн зүгээс албан хаагчдад зориулан Соёлын бүтээлч сарын мэдээлэл, номын сангийн электрон каталогийн танилцуулга, 15 минутын бүтээлч уншлагыг зохион байгуулав. Мөн 32 боть номоор сэдэвчилсэн номын үзэсгэлэнг дэлгэж албан хаагчдад хүргэсэн юм.