ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР”
2024-11-20

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг улс орон даяар “Listen to the Future” буюу “Ирээдүйгээ сонсоцгооё” уриан дор 2024.11.20-нд буюу өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг бүх шатны соёл, урлаг, спорт, хүүхэд, залуучуудын байгууллагууд хамтран контент түгээх, хамт олноороо ижилсэж, цахим сувгуудаа цэнхэртүүлэх, соёл, урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулж уриалгыг хүргэх, байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө хийж буй үйлсээ олон нийтэд сурталчлах, байгууллагын барилгын гэрэлтүүлгийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулна.

1989 оны 11-р сарын 20-ны өдөр дэлхий дахинд 18 хүртлэх насны бүх хүмүүсийн эрхийг хамгаалсан олон улсын эрхзүйн үндсэн баримт бичиг болох НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан юм.

Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан энэ өдрийг Дэлхийн хүүхдийн Эрхийн өдөр хэмээн улс орнууд тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулах өдөр юм.

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал