ҮНДЭСНИЙ БИЧИГ-МАНАЙ ХАМТ ОЛНЫ ӨВ СОЁЛ УРАЛДААНД 20 БАЙГУУЛЛАГЫН 4000 ГАРУЙ ИРГЭД ОРОЛЦОВ
2024-11-25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан салбар, Мэргэн шаваа мэргэжил арга зүйн багийн хамт олон АЗДТГ, Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран “Үндэсний бичиг -Манай хамт олны өв соёл” цахим контент бүтээх уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд Дархан-Уул аймгийн Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хамт олноос гадна Төвийн бүсийн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Орхон, Төв аймаг нээлттэй оролцсоноороо онцлог уралдаан боллоо.
🎖УРАЛДААНЫ ДҮНГЭЭР ТУСГАЙ БАЙР:
1.Шаамар сумын 2 дугаар цэцэрлэгийн хамт олон
2.Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон
3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Политехник коллежийн хамт олон
4.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар сургуулийн хамт олон
5.Дархан-Уул аймгийн Төв номын сангийн хамт олон
🥉ГУТГААР БАЙР- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн хамт олон
🥈ДЭД БАЙР- Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн хамт олон
🥇ТЭРГҮҮН БАЙР- Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар сургуулийн хамт олон шалгарсан байна.
Уралдаанд оролцогчид, хамт олныхоо хүрээнд үндэсний бичиг үсгээ хэрхэн суралцаж байгаа туршлага, өвөг дээдсээс үлдээсэн бичиг соёл, өв уламжлалаа бусдад уриалан, түүнийгээ сонирхолтой хэлбэрээр зохиомжилж, видео контент бэлтгэн ирүүлсэн юм. Бүтээлийг шалгаруулахдаа:
• контентийн агуулга,
• зохиомж
• уриалга
• бичлэгийн чанар
• олон нийтийн хандалтыг зохион байгуулагч, шүүгчдийн баг хамтран дүгнэсэн байна.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал