ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
2024-11-25
Өнөөдөр “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Дархан-Уул аймгийн төрийн захиргааны байгууллагуудын 22 албан хаагч тангараг өргөв.
Үүний дотор аймгийн #Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сарантуяа Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Энэ өдөр албан хаагчид Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглан, тангарагийн бичигт гарын үсэг зурсан юм.
Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөсөн нийт алба хаагчдадаа баяр хүргэе.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал
Хүний нөөц