Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн II зорилтын хүрээнд Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг орон нутгийн төрийн албан хаагчдын хэрэгцээнд тулгуурлан боловсруулав. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн төрийн албан хаагч, ИТХ-ын төлөөлөгч, аймаг, сум, багийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах 10 модуль сургалт зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаагаас 2 дахь сургалт нь “Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах нь” сэдвээр ийнхүү зохион байгуулагдаж байна. Уг сэдвийн хүрээнд ТХЗ ба төрийн байгууллага, ТХЗ нутагшуулах, хяналт, үнэлгээ тайлагнал болон өөрчлөлтийг хурдасгах төлөвлөгөө зэрэг агуулгуудыг хамрах юм.
Сургагч багшаар менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт хөтөлбөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ны зөвлөх, багш нар ажиллаж байна. Сургалт нь танхимаар 2 өдөр, цахимаар 12 цаг үргэлжилнэ.
As part of the Friendship Project, co-funded by the European Union, a training program for empowering civil servants was developed under Pillar II: Participatory Governance. This program was tailored to address the specific needs of local civil servants and aims to organize 10 training modules designed to empower civil servants, members of the Citizens’ Representatives Meeting, and experts from provinces, soums, and baghs.
The second training session, “Localizing the Sustainable Development Goals,” focuses on integrating the SDGs into local governance. Topics include the role of state organizations in achieving the SDGs, strategies for SDG localization, monitoring and evaluation reporting, and developing plans to accelerate progress toward these goals.
The training is conducted by consultants and instructors from Educated Enterprise LLC, a company specializing in management consulting and training programs. It includes two days of in-person sessions and 12 hours of online training.