Жил бүрийн 11 дүгээр сарын 20-нд дэлхийн өнцөг булан бүрт хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай аж.
“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийн тухай мэдлэг ойлголтыг сурталчлан таниулах, Хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах, Соёл, спорт, хүүхэд залуучуудын байгууллагууд хүүхдийн эрхийн дуу хоолойгоо нэгтгэх, хүүхдийн төлөө хийсэн ажил үр дүнг сурталчлан таниулах зорилгоор “Listen to the Future буюу Ирээдүйгээ сонсоё” аяныг өрнүүлж байна.
Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар нь Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар-ын мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргалыг урьж Хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлогын талаар уулзалт яриаг өнөөдөр /2024.11.19/ албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Тус уулзалтаар Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43,3 дахь хэсэгт заасны дагуу ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл авсан юм.
Ингэснээр ажилтан, албан хаагчдаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, үүрэг хариуцлагаа биелүүлэх, улмаар салбарын хэмжээнд байгууллагын нөөц, байгууллагын онцлогт нийцүүлэн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллахад ахиц гарах юм.