ЗАДГАЙ НОМЫН САН БАЙГУУЛАХ СУРАГЧДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХААР БОЛЛОО
2024-11-11
Сургуулийнхаа коридорыг задгай номын сан болгон тохижуулж ном унших, уншсанаа өөр хоорондоо ярилцан мэдлэгээ хуваалцах шинжлэх ухаанч, халуун дулаан орчныг бий болгох хүсэлтэйгээ “Ухаарлын толь” клубийн сурөгчид өнөөдөр /2024.11.11/ аймгийн Засаг дарга Б.Азжаргалд танилцууллаа.
Бусад сургуулиудад үлгэр жишээ болох, хүүхэд багачуудыг илүү олуулаа номд дурлан, уншигч болоход уриалах тэдний хүсэл мөрөөдлийг дэмжихээ аймгийн Засаг дарга илэрхийллээ. Сурагчид хэрэгжүүлэх ажилдаа шаардлагатай зураг төсвийг өөрсдөө гаргаад эргээд аймгийн удирдлагатай уулзахаар боллоо.
Мөн уншигч хүүхдүүд сурагчдын бичсэн захидлыг аймгийн Засаг даргад уламжлалаа.
Монгол Улсын Зөвлөх багш Д.Цэндсүрэнгийн санаачилгаар анх “Од” сургуульд “Ухаарлын толь”клуб байгуулагдсан байна. Анги бүрийн төлөөлөл болсон 106 сурагч тус клубийн удирдах зөвлөлд байдаг. Тэд эхлээд “Од” сургуулийнхаа 4090 сурагчийг ном унших зөв дадалтай болгоход санаачилгатай ажиллаж эхэлсэн бол одоо аймгийнхаа ЕБ-ын нийт сургуулийн сурагчдадаа ном уншихыг уриалан үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал