“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2024-07-06
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын үндэсний дээл, эдлэл хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлуулах зорилготой “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадмыг 2024.07.10-ны өдөр зохион байгуулна.
📌Наадамд оролцогчид:
Үндэсний дээл хувцастай оролцоно.
Оролцогчид Дархан-Уул Аймагийн баяр наадмын нээлтийн жагсаалд оролцоно.
Дарханчууд та бүхнийг оролцохыг уриалж байна.
# Сэдвүүд
Хөтөлбөр