Шарын гол сумын СӨБ -ын багш, ажилчдын дунд “Ерөөл дүүрэн цагаан сар” нэрийн дор ДӨРВӨН БЭРХ наадмыг 19 дүгээр цэцэрлэгийн хамт олон санаачлан зохион байгууллаа.
Өв уламжлалаа дээдлэх, сэргээн санах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор зохиогдсон танин мэдэхүйн наадам маань өргөн дэлгэр машид сайхан өрнүүн болж өндөрлөлөө.
Өнгө зураглал, бүтээлч байдал, сэтгэл ханамж, бахархал омогшил, хайр хүндэтгэл дүүрэн сайхан наадамд шүүгч, дэмжигч, хамтран зохион байгуулагчаар атус сумын Соёлын төвийнхэн ажиллав.
Нийт СӨБ-ын багш ажилчид, албан хаагчид та бүхэндээ ирж буй XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!