Энэ өдрийг угтан Generation_z хүүхдийн оролцооны байгууллагаас санаачлан “ОЮУНЛАГ ХАНДИВ” аяныг зохион байгуулж “СОС” хүүхдийн хотхонд 400 гаруй ном хандивласан байна.
Тус аянд:
• 9-р сургуулийн 1б, 1д, 3а, 3д анги
• 16-р сургууль
• 15-р сургууль
• Монгол Оюу сургуулийн хамт олон идэвхтэй оролцон СОС хотхоны хүүхдүүдийн оюуны хөрөнгө оруулалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу 04 дүгээр сарын 2-ныг хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ.
Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, Бяцхан лусын дагина”, “Ямх охин” “Шүдэнз зардаг бяцхан охин” зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрд хүүхдүүд амтархан уншдаг.