The post Шарын гол сумын өвлөн уламжлагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа хамт олон, бүлэг, хувь хүнийг хэлнэ гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд тодорхойлсон байдаг.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2024 оны 90 өвлөн уламжлагч www.ich.mongoluv.mn улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй. Үүнээс Шарын гол сумын харьяат 13 өвлөн уламжлагч байна.
Тус сумын Соёлын төвөөс соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг олж тогтоох, олон нийтэд таниулах, дэмжлэг үзүүлэх, өвлөн уламжлуулах зэрэг олон талт ажлыг зохион байгууллж ажиллаж байна. Энэ хүрээнд сумынхаа ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ, АРДЫН АВЬЯАСТАН, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн дэмжих төвд урьдчилсан сэргийлэх 7-10 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
The post Шарын гол сумын өвлөн уламжлагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “Монгол түмний мэнд” нэвтрүүлгийн зураг авалт болов appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “Монгол түмний мэнд” нэвтрүүлгийн зураг авалт болов appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post Хонгор сумын СББӨ-ийг өвлөн уламжлагч Доржийн Хоролчимбэ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>Хонгор сумын 1-р багийн иргэн Соёлын биет бус өвийг уламжлагч Доржийн Хоролчимбийг танилцуулж байна.
Сэрж санах Түүх
Сэтгэл ариусгах Урлаг
Хүмүүнийг гэгээрүүлэх Соёл
The post Хонгор сумын СББӨ-ийг өвлөн уламжлагч Доржийн Хоролчимбэ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post Монгол нохой нь соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах нэг төрөл appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах нэг төрөл нь Монгол нохой ажээ. Дэлхийн анхны нохой гэж судлаачид үздэг бөгөөд хүн төрөлхтний хамгийн анх гаршуулж тэжээсэн зэрлэг амьтны нэг нь нохой аж. Монгол нохойн генийг алдагдуулахгүй байх, нүүдэлчин ард түмэнд дахин тэжээхийг уриалан өөрөө өсгөн, үржүүлж хамгаалдаг Дархан сумын иргэн А.Нямпүрэв “Нүүдэлчин” соёлын наадамд өөрийн нохойгоороо оролцжээ.
Нэршлийн хувьд Монгол нохой, Монгол банхар гэдэг дээр одоог хүртэл маргаантай байдаг ч энэ нь яаралтай хамгаалах соёлын биет бус өвд орсон аж.
Соёлын биет бус яаралтай хамгаалах өвийн байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, уламжлалт арга ухаан ай савын ан ав хийх арга ухаан, зан үйл, нохойгоор ан хийх, сургах, ангийн мөр шинжих мэдлэг, ан агнуурын холбогдолтой уриа дуудлага өвүүд болон уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савын ан агнуурын холбогдолтой уриа дуудлага өвийн төрлүүдээр Монгол банхар болон тайга нохойтой оролцсон аж.
Түүнчлэн өсгөн, үржүүлж хамгаалж буй нохойгоо олон нийтэд таниулах, сурталчлах талаар мэдээлэл өгөх, устахаас хэрхэн сэргийлэх талаар сонирхсон иргэдэд мэдээлэл өгсөн аж. Соёлын биет бус өвийн долоо дахь үеийн өвлөн уламжлагч А.Нямпүрэв найм дах үеийн өвлөн уламжлагч хүү Н.Үйтүмэнгийн хамт оролцсон байна.
Тэрбээр_ Монголчууд нохойгоо нас гүйцэхэд сүүлийг нь тастаж “Дараа төрөлдөө хүн болж төрөөрэй” хэмээн ерөөгөөд аманд нь шар тос үмхүүлээд энгэр газар оршуулдаг. Малаа мянга хүрэхэд нохойндоо хүндэтгэл үзүүлж, идүүрт нь хүрэл зоос хадаж өгдөг. Мал хоёр мянга хүрвэл мөнгөн зоос хадаж өгдөг. Улмаар гурван мянга хүрвэл алтан зоос хаддаг хэмээн дөрвөн нохдын идүүрийг өөрөө урлаж зоос хадаж өгснөө ярьж байлаа.
Ташрамд дурдахад, түүний ноход нь 2020-2023 онд тасралтгүй улсын аваргын үзэсгэлэн тэмцээнд хамгийн их шагналт байруудыг эзэлсэн, Банхар үзэсгэлэн тэмцээнд анхны улсын аварга, Хасар нохойны төвийн бүсийн “Дархан тайж Хасарын нэрэмжит үзэсгэлэн тэмцээн”-ийг 2023 оны хавар зохион байгуулсан юм.
The post Монгол нохой нь соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах нэг төрөл appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post Бунхант булшны энэ жилийн малтлага дуусаж иргэдэд нээлттэй үзүүлэв appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>Уг судалгааг МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны багийнхан хийж байгаа бөгөөд энэ жилийн тухайд ажлаа зургаадугаар сарын сүүлийн долоо хоногоос эхэлж өнөөдөр дуусаж байна.
Монголын түүхэнд Сяньби гэх улс байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн ч түүнийг гэрчлэх бодит зүйл олдоогүй, судлаач, археологичид эргэлзэх тохиолдол ч гарч байсан удаатай аж. Харин 2007 онд Орхон аймгийн нутгаас олдсон булш нь Сяньбигийн үед хамаарсан, Монголын анхны төрт улс Хүннү гүрний үргэлжлэл болсон Сяньби нь Монголынх гэдгийг нотлох маш том баримт болж чаджээ.
Жил бүр тодорхой хугацаанд малтлага хийгддэг бөгөөд энэ жилийн судалгааны зардлыг аймгийн засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр хийсэн аж. Мөн ирэх жилийн малтлага, судалгааны ажлын зардлыг орон нутгаас төсвөөс шийдвэрлэх талаар аймгийн ИТХ-ын С.Насанбат судалгааны багийнхантай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Тухайн хэсгийг бүрэн судалж, малтлага хийж дуусаагүй бөгөөд ирэх жилүүдийнхээ судалгааны төлөвлөгөөнд тусгасан гэж багийн ахлагч Т.Идэрхангай мэдэгдэж байлаа. Түүхийн томоохон гэрч, малтлага судалгааны ажилд тулгуурлан Соёлын яам, орон нутгийн засаг захиргаа хамтран аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх маш том боломж бий гэдгийг ч онцолж байна.
Дархан, Сэлэнгийн бүс нутагт уг бунхант булштай ижил төстэй түүхийн сурвалж байдаг ч илэрч, судалгаа хийгдсэн нь ховор. Цаашид урин дулааны цагт дотоод, гадаадын жуулчдыг татах, түүхээ бодитоор харуулах ховор боломж бүрдсэн тул “Түүхэн аялал жуулчлал” хөгжүүлэх нь маш зөв алхам болно гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.
Тиймээс дээрх чиглэлээр төсөл хэрэгжүүлж Монгол Улсын түүхэнд байсан Сяньбигийн үеийн дурсгалыг түшиглэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож дэлхийн судлаачдын анхаарлыг нааш нь хандуулж, жуулчдыг татах ажлыг системтэйгээр зохион байгуулах боломжтой тул орон нутгийн удирдлагууд системтэйгээр гүйцэтгэх шаардлагатайг онцлов.
Ингэхдээ малтлага судалгаанд тулгуурлан дурсгалт газар дээр хээрийн ил музей байгуулж зарим олдворыг эх хувиар нь, нар салхи, усанд амархан уг чанараа алдах олдворыг аймгийн музейд хадгалж А хувилбарыг байрлуулах зэрэг олон арга зам байдаг ажээ.
Түүхийн олдвор бүхэн улсын нийслэлд нэг газарт хадгалагдах бус тухайн орон нутагтаа зориулалтын дагуу хадгалах, дээр дурдсантай адил аялал жуулчлалыг хөгжүүлж Монголыг дэлхийд сурталчлах боломжийг анхан шатнаасаа эхлээд харьяа яам, засгийн газрын түвшин хэрэгжүүлдэг болох нь чухал аж.
The post Бунхант булшны энэ жилийн малтлага дуусаж иргэдэд нээлттэй үзүүлэв appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post Бунхант булшны энэ жилийн малтлага дуусаж иргэдэд нээлттэй үзүүлэв appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>Тодруулбал, малтлагын үр дүн буюу малтлагаас илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнүүд, анхан шатны бэхжүүлэлт хийж сэргээн засварлах, мөн шавжийн судалгааг хэрхэн хийж буйг аймаг орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэдэд үзүүлж, эртний түүхийн үнэ цэн, судалгааны ач холбогдол, ирээдүйн үр өгөөжийн талаар танилцууллаа.
Төслийн ахлагч Т.Идэрхангайн тайлбарласнаар: Дурсгалт газрын хөрс нь ихээхэн өвөрмөц бөгөөд тус газрыг Сяньбичүүд маш сайн сонгож оршуулга үйлдсэн нь энэ газар нутагт түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжийг олгож буйгаараа онцгой байна гэв.
Тэрбээр цааш нь бид энэ жил том хэмжээтэй хоёр булшийг сонгон судалсан. Том хэмжээтэй нэг бунхант булш нь эрт үед тоногдсон хэдий ч эртний түүх, тэр дундаа Сяньбичүүдийн түүхэнд урьд өмнө илэрч байгаагүй онцгой өвөрмөц олдворуудтай байна. Харин язгууртны бунхан тоногдоогүй бүтэн байсан хэдий ч язгууртны хоёр авс хоосон байсан нь анхаарал татаж байна. Энэ нь тухайн үеийн түүх соёлыг судлахад онцлог хэрэглэгдэхүүн боллоо.
Уг бунхан нь урд хойноо хоёр хаалгатай. Хойд хаалгаар ороход хоёр язгууртны оршуулгатай, үүдэнд нь зарц бараа бологсод байх магадлалтай босоо болон хагас суугаа байдалтай хоёр хүний бүтэн шарил, дал, дөрвөн өндөр тавьсан байна. Үүдэнд дорго, шувуу зэрэг ан амьтад, бод мал байна.
Малтлагаар олон тооны сонгодог хэлбэрийн шавар ваарууд бүтнээрээ олдсон нь ховор бөгөөд анхны байдлаараа хэвээр байгаа нь ихээхэн онцлогтой юм. Энэхүү бүлэг дурсгал нь Айрагийн гозгорын дурсгалтай гадаад болон дотоод зохион байгуулалтаараа ерөнхийдөө ижил ч зарим талаараа гадаад зохион байгуулалтын хувьд Айрагийн гозгорт байхгүй хэв шинжтэй, өвөрмөц зохион байгуулалттай байна. Зарим булшнууд нь хэмжээний хувьд Айрагийн гозгор дахь булшнуудаас том байгаагаараа онцлог аж.
Энэ оршуулгын дурсгалт газар нь Сяньбичүүдтэй холбоотой Монгол нутгаас илрэн олдоод буй хоёрдох том оршуулгын газар болохоороо түүхэн чухал ач холбогдолтой учир дээрх бүх судалгааг нэгтгэн шинэ бүтээл туурвихад бэлтгэх, олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг олгох, баримтад кино хийх, өвөг дээдсийн түүхийг бодит баримтад тулгуурлан дэлхий дахинаа сурталчлан таниулах нь зүйтэй гэв.
The post Бунхант булшны энэ жилийн малтлага дуусаж иргэдэд нээлттэй үзүүлэв appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “Угсаатан бий” төслийн төгсөгч хүүхдүүд 6 ястны бий биелэгээгээр Дарханыхаа хүүхэд багачуудад бэлэг барьлаа appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post “Угсаатан бий” төслийн төгсөгч хүүхдүүд 6 ястны бий биелэгээгээр Дарханыхаа хүүхэд багачуудад бэлэг барьлаа appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post ДАРХАН ТАЙЖ ХАСАРЫН НЭРЭМЖИТ ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ТЭМЦЭЭН БОЛЛОО appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post ДАРХАН ТАЙЖ ХАСАРЫН НЭРЭМЖИТ ТӨВИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ТЭМЦЭЭН БОЛЛОО appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>