6.1 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СОЁЛЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО, СТРАТЕГИУД:
Стратегийн зорилго, үндсэн чиглэлүүдийг стратеги төлөвлөлтийн АНР аргыг SWOT шинжилгээний аргатай хослуулан хэрэглэж салбарын үйл ажиллагааны эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд 2022-2024 онд баримтлах үйл ажиллагааны стратегийн
зорилгыг дараах байдлаар тодорхойллоо.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж музейн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 2. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдийн өвийг сурталчлах, төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллана.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3. Музей, Номын сангийн цогцолборын барилгын үзүүллэг, дэглэлтийг стандартын дагуу хэрэгжүүлнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 5. Урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 6. Дүрслэх урлаг, зураг, дизайн, гар урлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 7. Аудио, видео, интерактив медиаг дэмжинэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 8. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай, соёл урлагийн ажилтнуудыг сайн хангагдсан нөөц бүхий орчинд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллана.
ДОЛОО. СТРАТЕГИЙН ЗОРИЛГЫГ ХЭМЖИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, СУУРЬ БОЛОН ЗОРИЛТОТ ТҮВШИН, СТРАТЕГИ
7.1 СТРАТЕГИ ЗОРИЛТУУД:
Аймгийн соёл, урлагийн салбарын үйл ажиллагааны стратегийн зорилго тус бүрийг хэрэгжүүлэх зорилгоор дор дурдсан үйл ажиллагааны стратегийг тодорхойллоо.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж музейн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Зорилт 1.1 Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалт, гадна өнгө төрх, сэргээн засварлалтын ажлыг сайжруулна.
Зорилт 1.2 Түүх, археологийн хайгуул судалгаа малтлагын ажлыг эхлүүлэх.
Зорилт 1.3 Түүх, соёлын хөдлөх дурсгалын үзмэр баяжилтыг нэмэгдүүлэх.
Зорилт 1.4 Сум орон нутгийн орон нутаг судлах танхимын үйлчилгээний чанар болон үзүүллэг дэглэлт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах. Орон нутаг судлах танхим шинээр байгуулж буй суманд арга зүйн зөвлөгөө өгч ажиллах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 2. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдийн өвийг сурталчлах, төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллана.
Зорилт 2.1 Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын бүртгэлийг нэмэгдүүлэх.
Зорилт 2.2 Мартагдах, устах аюулд ороод буй Соёлын биет бус өвийг нээн илрүүлэх.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3. Музей, Номын сангийн цогцолборын барилгын үзүүллэг, дэглэлтийг стандартын дагуу хэрэгжүүлнэ. Ашиглалтад хүлээн авах бэлтгэл ажлыг бүрэн хангана.
Зорилт 3.1 Музей, Номын сангийн цогцолбор барилгын Музей, Номын сангийн үзүүллэг дэглэлт, үзэл баримтлал гаргах ажлын хэсэг байгуулж батлуулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 4. Утга зохиол, ном хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.
Зорилт 4.1 Утга зохиол, ном хэвлэлийн зохион туурвигчдын бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжинэ.
Зорилт 4.2 Бүх шатны номын сангийн номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 5. Урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Зорилт 5.1 Театр урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
Зорилт 5.2 Сумдын соёлын төвийн үзвэр, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.
Зорилт 5.3 Уламжлалт баяр наадам, задгай талбайн тоглолт, арга хэмжээний чанар хүртээмжийг сайжруулна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 6. Дүрслэх урлаг, зураг, дизайн, гар урлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана.
Зорилт 6.1 Дүрслэх урлагийн бүтээл гаргах, олон нийтэд толилуулах, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах ажил дээр хамтрач ажиллах. /Соёл, урлагийн газар, Аймгийн музей/
Зорилт 6.2 Гар урлал болон Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудыг Улсын болон аймгаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцуулах, гаргасан бүтээлүүдийг сурталчлан таниулахад ач холбогдол өгөх.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 7. Аудио, видео, интерактив медиаг дэмжинэ.
Зорилт 7.1 Орон нутгийн телевиз, радиогийн уран сайхны нийтлэл нэвтрүүлгийн бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.
Зорилт 7.2 Кино театрын үзвэр, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
Зорилт 7.3 Интернет тоглоомын төвүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 8. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай, соёл урлагийн ажилтнуудыг сайн хангагдсан нөөц бүхий орчинд тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллана.
Зорилт 8.1 Салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлнэ.
Зорилт 8.2 Соёл, урлагийн салбарын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах оновчтой бодлого хэрэгжүүлнэ.