The post Ами, Тами хоёрын “Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн кино Дархан хотын тухай өгүүлнэ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>Орон нутгийн удирдлагууд Монгол контент, Маамуу брэндийн хамт олонтой зөвшилцсөний үндсэн дээр хүүхэлдэйн киногоор дамжуулж хүүхэд багачуудад танин мэдэхүй, Дархан хотын тухай өгүүлэх нэг ангит анимейшн бүтээжээ.
Хүүхэлдэйн кинонд Ами, Тами, Өөдөө гурвын аялал Дархан хотыг чиглэж тэднийг “Нада” буга тосож буйгаар эхэлнэ. Уг бүтээлд Дархан хотын бүтээн байгуулалт, хүүхэд багачуудад зориулсан амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, уул, усны нэршлийн тухай өгүүлж уран бүтээлээр дамжуулан сонирхолтой хэлбэрээр хүүхдүүдэд хүргэхийг зорьжээ.
Хүүхэлдэйн баатар “Нада” буга нь хотын брэнд үүсгэх, Дархан хотоо танилцуулах, гадаад, дотоодын жуулчдад аяллын багц бүтээгдэхүүн гаргах, бэлэг дурсгал зэргээр олон талаар ашиглах боломжтой, оюуны эрхийн өмчтэй бүтээл ажээ.
“Нада” бугын гадаад төрх болон зан байдлын тухайд цовоо, сэргэлэн, нүүрэмгий бөгөөд Дархан-Уул аймгийн бэлгэ тэмдэгтэй малгай өмссөн бол шорт, футболк нь аймгийн далбааг бэлгэдэж дүрсэлсэн байна.
“Нада” бугыг бүтээхдээ Дархан хотын түүхийг судалж эртний түүх, домгийн сурвалжийг үндэслэн гаргажээ. Тодруулбал Дархан хайрхан ууланд эрт дээр үеэс нутаглаж ирсэн халиун бугаар аймгийнхаа бэлгэ тэмдгийг сонгосон аж.
Дархан хотын домогт сайхан халиун буга дурдагддаг бөгөөд түүний илэрхийлэл, баримт нь байгаа Говил уулын бэлд буй 1800 жилийн тэртээх Сяньбигийн үеийн хаад язгууртнуудын бунхант булшнаас 12 салаа эвэртэй халиун бугын яс гарч ирсэн нь түүхийг эрт гэрчилж байна гэж Дархан нутаг Музейн захирал, судлаач, доктор Ж.Жамбалдорж онцолж байлаа.
The post Ами, Тами хоёрын “Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн кино Дархан хотын тухай өгүүлнэ appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>The post МААМУУГИЙН ГОЛ ДҮР БУГААР ДАМЖУУЛАН ДАРХАН ХОТОО ГАДААД, ДОТООДОД СУРТАЛЧИЛНА. appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>Маамуу хоёр ангит хүүхэлдэйн киногоор дамжуулж НАДА – АМИ, ТАМИ 2 найздаа Дархан хотыг танилцуулж байгаагаар хүүхэлдэй киног бүтээх юм.
The post МААМУУГИЙН ГОЛ ДҮР БУГААР ДАМЖУУЛАН ДАРХАН ХОТОО ГАДААД, ДОТООДОД СУРТАЛЧИЛНА. appeared first on Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар.
]]>