Дархан-Уул аймгийн  Соёл, урлагийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор байгуулагдсан. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/04 тоот тушаалаар тус газар нь Захиргаа, удирдлагын хэлтэс, Соёл, урлагийн хэлтэс гэсэн 2 нэгжтэйгээр, бүтэц, орон тооны хувьд 11 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулахаар батлагдсан. 2022 оны 05 дугаар сарын 10 -ны өдрийн Соёлын сайдын тушаалаар Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргаар Х.Соёл-Эрдэнэ томилогдсон.  

Тус газрын 2024 оны төсөвт төрийн үйлчилгээний 1 ажилтны цалин хөлс нэмэгдэж батлагдсан, МУЗГ-ын 2024 оны 06 дугаар тогтоолоор яамдын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан аймгийн БОГ-ын Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн шилжин ирснээр өнөөдрийн байдлаар төрийн захиргааны 10, төрийн үйлчилгээний 3 буюу нийт 13 орон тоо /удирдах-1, гүйцэтгэх-12/-тойгоор үйл ажиллагаа явуулахаас 11 нь ажиллаж байна. Үүнээс Урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо сул гарсан, хүүхэд асрах чөлөөтэй 1 албан хаагч байна.

“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, МУЗГ-ын болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй тус тус уялдуулан тус газар нь 2024 онд 19 зорилтын хүрээнд 84 арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа.