“Хүйсийн тэгш эрх төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа ба тус уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам дэмжигчээр хамтран ажиллаж байна.
Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч, даван туулагчийн талаар олон нийт, зорилтот бүлгийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, тэдний анхаарлыг хандуулах, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч, даван туулагчдад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, асуудлаа даван туулахад нь туслах, нөлөөлөх зорилгоор 18-аас дээш насны иргэд, уран бүтээлчдийн дунд бүтээлийн уралдааныг нээлттэй зарлаж байна.
Шалгаруулалт: Уралдаанд оролцох бүтээлүүдийг 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл Хүйсийн тэгш эрх төв ТББ хүлээн авна. Хаяг: Урт цагааны урд, Pearl tower, Б корпус, 701 тоот .
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.