ЗОХИОЛЧИД САЛБАРЫНХАА БОЛОН ХОТЫНХОО ОЙД “ЯРУУ ЭГШГИЙН ЧУУЛГАН-II” ЭМХЭТГЭЛЭЭРЭЭ БЭЛЭГ БАРЬЖ БАЙНА
2025-11-07
МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын 60 жилийн ой, Дархан хотын 63 жилийн ойд зориулж тус салбараас эрхлэн гаргасан “Яруу эгшгийн чуулган-II” ном Б5 хэмжээтэй, 50-иад хэвлэлийн хуудастайгаар хэвлэгдэж гарлаа.
Номыг салбарын дарга Р.Лхамрагчаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Норовсамбуу нар эмхэтгэж гишүүн Т.Банзрагч, Л.Мөнхбаатар нар хамтран ажилласан байна.
Номд энэ цаг үед Дархандаа аж төрж байгаа 40 гаруй зохиолчдын бүтээлээс гадна Дарханы утга зохиолын салбарыг 1964 оноос өнөөг хүртэл удирдаж ирсэн үе үеийн салбарын дарга нар, анхдагчид, ахмад үеийн зохиолчдын зохиол бүтээл, “Алтан-Өд” яруу найргийн наадмын тэргүүн шагналтуудын бүтээл он дарааллаар оржээ.
Яруу найргаас гадна хүүхдийн зохиол, шог хошин зохиол, роман тууж, жүжгийн зохиол, их хөлгөн туульс, шүүмж судлалаар дагнаж бүтээлээ туурвидаг зохиолчдын бүтэлүүд номд орсон нь онцлог аж.
МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын 60 жилийн 2024.10.14 нд болох бөгөөд жил бүр болдог аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах “Алтан-Өд” яруу найргийн наадмыг энэ жил өргөжүүлж “Гал-Өд 2024” яруу найргийн улсын наадам болгон орон даяар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа юм байна.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал