ЦАЙНЫ СОЁЛЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ
2024-11-19
БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Дархан-Уул Аймагт 2024 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллалаа.
Айлчлалын үеэр Элчин сайд Шэнь Миньжуан Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн, хятад хэлний сургалттай Цайхун бүрэн дунд сургуулиас хамтран зохион байгуулсан “Цайны соёлын өдөрлөг”-т оролцсон бөгөөд тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Боловсролын газрын дарга Л.Буянтогтох, Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар-ын Х.Соёл-Эрдэнэ нар урилгаар оролцлоо.
Зочдод Цайхун бүрэн дунд сургуулийн авьяаслаг сурагчид хятад улсын соёлыг илэрхийлсэн урлагийн тоглолт болон цайны соёлыг харуулсан үзүүлбэрүүдийг сонирхуулав.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал