#Үндэсний бичиг соёлын жилийн хүрээнд #Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дархан-Уул аймгийн Боловсролын газар, ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРХАН САЛБАР, Дархан-Уул аймгийн ЕБ-ын 16 дугаар сургууль хамтран өнөөдөр /2024.12.04/-ний өдөр “МИНИЙ БАХАРХАЛ” бийр, хулсан үзгийн уран бичлэгийн үзэсгэлэнг Залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа.
Нээлтэд Дархан-Уул аймгийн #Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн захирал, багш нарын төлөөлөл, МУ-ын зөвлөх багш Д.Оюунбилэг оролцлоо.
Үзэсгэлэнгээр Дархан-Уул аймгийн ЕБ-ын 16 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Б.Намуунзаяагийн бийр, хулсан үзгийн 32 уран бичлэгийн бүтээлүүд дэлгэгдсэн юм.