Монгол ахуй, соёл, ёс уламжлалаа дэлгэрүүлэх, хадгалж үлдээх зорилготой аймгийн аварга шалгаруулах “Адуучин -2024” тэмцээн хоёр дахь жилдээ боллоо.
Энэ жилийн тэмцээнийг аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулж, дөрвөн сумын 67 адуучин оролцов.
Тэмцээн ташуур шүүрэх, морьтой болон явган бугуйлдах, эмнэг сургах гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгийн шилдэг адуучдаа шалгарууллаа.
Тэргүүн байрт Хонгор сумын адуучин Г.Түвшинбаяр, дэд байрт Орхон сумын адуучин Д.Батбаатар, гутгаар байрт Хонгор сумын адуучин Н.Сүхбат нар шалгарч энэ удаагийн тэмцээний шилдгээр тодорлоо.
Адуучин тэмцээний зохион байгуулалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлгийн газар аюулгүй байдлыг ханган ажиллав.