МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-12-21
Монголын үндэсний уламжлалт мөсний шагайн харвааг түгээн дэлгэрүүлж сурталчлах, залуу хойч үедээ уламжлан өвлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор /2024.12.21/-ний өдөр Дархан Мэргэн мөсний шагайн холбоо, аймгийн #Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Биеийн тамир спортын газар хамтран “Мөсний шагайн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Улаанбаатар, Орхон, Архангай, Дархан, Сэлэнгэ аймгийн 42 харваач зоо сэлгэж 40 сум тавьж цэц мэргэнээ сорилоо. Үүнд:
Талын харвааны төрөлд:
I-р байр Т.Мөнхбаяр, Т.Эрдэнэбаяр 43-оноо
II-р байр Б.Саруул, Б.Лхагважаргал АМ 36-оноо
III-р байр Б.Хатанбаатар, Д.Баярмагнай 36-оноо
Цуваа харвааны төрөлд:
I-р байр М.Очирхуяг 31-оноо
II-р байр Б.Батхүрэл АМ, 22-оноо
III-р байр Д.Баярмагнай 21-оноо,
IV-р байр Б.Саруул, 17-оноо
V-р байр Бат-Өлзий 17-оноогоор тус тус байр эзэлсэн бөгөөд харваач Т.Мөнхбаяр, Т.Эрдэнэбаяр, М.Очирхуяг нар аймгийн Мэргэн цол авлаа.
Мөсний шагайн харваа нь Монгол эрчүүдийн эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс улбаалан, уламжлан өвлөгдсөн төдийгүй эдүгээ орчин үед үндэсний спортын түвшинд хөгжсөөр байна.
Мөсний шагайн харваа нь зөвхөн үндэсний спортын төрөл бус Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг тул ийнхүү энэ олон зуун жилийг элээн өвлөн уламжлагдаж боловсрон хөгжиж байна.
ХАРАА ХУРЦ ОНОО МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.
# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал