“Сэтгэлд уяатай ОРХОН нутаг” тоглолт боллоо
2024-11-30
#СОЁЛЫН_БҮТЭЭЛЧ_САР_2024 аяны хаалтыг Дархан-Уул Орхон Соёлын Төвийн хамт олон “Сэтгэлд уяатай ОРХОН нутаг” тоглолтоор өндөрлүүллээ.
Тус тоглолтын эзэн сумын Соёлын төвийн дарга, МУСТА Б.Мөнхчулуун бөгөөд сумын иргэдэд зориулан урлагийн тоглолтоо толиуллаа. Мөн үеэр Орхон сумын Соёлын төвийн 2023, 2024 оны үйл ажиллагааны тайланг болон Соёлын бүтээлч сарын тайланг товч танилцуулав. Тухайлбал:
– Түүхэн суут хүмүүсийн суу билгийг алдаршуулах, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, эх оронч өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой тус аяны хүрээнд Орхон сумын соёлын төв нь түүхэн гавьяа байгуулсан 5 хүнийг 26 хэлбэрээр 59 удаагийн арга хэмжээгээр алдаршуулан 6389 хүнд сурталчлан таниулжээ.
Хоймор нутгийн хоёр Орхоноор овоглосон хүү
Холбоо цэнхэр уулсын хэлхээнд МӨНХ мяралзах
Хан хорвоогийн эгэл хүмүний үр
Хатуу зөөлнийг даван туулах хүн ЧУЛУУН гэж эхэлсэн тус тоглолт халуун дулаан, алга ташилт дүүрэн болж өнгөрлөө.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын бүтээлч сар
Үйл явдал