МУЗЕЙ 100 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2024-12-24
Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Аймгийн музейн хамт олноос Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнуулан ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэн баярт сайхан үйл явдал тохиолоо.
Алтан гадас одонгоор Музейн сан хөмрөгчөөр ажиллаж байсан ахмад ажилтан Сэвжидийн Цэцэгмаа, Музейн үзмэр харагчаар ажиллаж байсан ахмад ажилтан Осорын Ариунаа нар тус тус шагнуулж, шагналыг Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин гардуулж халуун баяр хүргэлээ.
# Сэдвүүд
Uncategorized
Музей
Үйл явдал