Өнөөдөр 11 дүгээр сарын 20. Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох санал санаачилгууд өрнөдөг байна.
Хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах зорилготой “Listen to the Future буюу Ирээдүйгээ сонсоё” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар нь ажилтан, албан хаагчдын хүүхдүүдээ ажил дээрээ авчирч байгууллагаа болон ажлаа танилцуулав.