JCI Монгол ТББ-ын Их хүрээ салбараас нийгмийн сайн сайхны төлөө эерэг өөрчлөлтийг бүтээж, хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилгоор 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, өсвөр үе, залууст “Оюуны элч-mind update” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон ба Соёлын яам бодлогын хувьд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Хөтөлбөрийн хуваарийн дагуу орон нутгийн Соёл, урлагийн газрууд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллана.