Соёлын бүтээлч сар-2024 аян, “Үндэсний бичиг, соёлын жил”-ийн хүрээнд Хүүхдийн номын ордноос /2024.11.05/-нд “Цогт хунтайжийн хадны бичээс”-ээр Бийрийн бичлэгийн үзэсгэлэнг гаргалаа. Үндэсний бичгийн мэдлэг чадварыг ахиулах, бийрийн бичлэгийг сурах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, бийрийн эрдмийн гайхамшгийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус үзэсгэлэнд ЕБС-ийн ахлах ангийн 200 гаруй хүүхдүүд хамрагдлаа.
Монгол улсын Засгийн Газрын тогтоолд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн бичээс буюу Дуутын хар чулууны бичээсийн 400 жилийн ойг тус тус 2024 онд тэмдэглэсүгэй” хэмээн заасан байдаг.