Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам”-ын хэрэгжилтийг хангах, дүгнэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор улсын хэмжээнд ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН улсын тооллого явагдаж эхэлсэн.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01А/223 дугаар захирамжаар байгуулагдсан Тооллого зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2022.08.31/ хуралдлаа.
Хурлаар тооллогыг хэрхэн зохион явуулах, юун дээр анхаарах, бүртгэл, баримтыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд заавар зөвлөмж өгсөн юм.
Энэхүү тооллогын хамрах хүрээ нь улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал, аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал, аймаг нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан сум дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтаж байна.
Тооллого 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл явагдана.