Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам”-ын хэрэгжилтийг хангах, дүгнэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор улсын хэмжээнд ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН улсын тооллого ХОНГОР СУМАНД 2022 оны 09 сарын 13-15-ны өдрүүдэд явагдлаа.
Энэхүү тооллогын хамрах хүрээ нь улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал, аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал, аймаг нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан сум дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтаж байгаа билээ.