Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчид цахим сургалтад хамрагдав
2024-01-05

Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байгаа билээ. Энэ ажил Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас өнөөдөр /2023.01.05/ Мэдүүлэг гаргагч нарт зориулсан цахим сургалтыг салбарын хэмжээнд зохион байгууллаа.

Тус сургалтад аймгийн Соёл, урлагийн газар, харьяа соёлын байгууллагуудын удирдлагууд, мэдүүлэг гаргах албан хаагчид оролцлоо.

Сургалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлдэг албан тушаалтнуудын гаргадаг нийтлэг алдаануудыг тайлбарлаж анхаарахыг зөвлөв.

# Сэдвүүд
Соёлын бүтээлч сар