СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-11-15
#Соёлын_бүтээлч_сар аяны хүрээнд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дархан Залуучуудын хөгжлийн төв, Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН хамтран өнөөдөр /2024.11.15/-нд ЕБ-ын 15, 18, ОИЦС-иудын ахлах ангийн 60 гаруй сурагчдын дунд “Чингисийн чулууны бичиг, Цогтын хадны бичээс”-ийн түүх, бичиг соёлыг сурталчлан таниулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Чингисийн чулууны бичиг”-ийн 800 жил, “Цогтын хадны чулуу буюу Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор баталсан. Түүх сод хүмүүсийн суу билгийг үлгэрлэн, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, гүн ухааныг хойч үе, хүүхэд, залууст уламжлуулж эх оронч монгол хүнийг төлөвшүүлэхэд оршино.
Сургалтад ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын Монгол хэл, уран зохиолын багш, мастер Ц.Золжаргал, “Од” сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Д.Амартүвшин нар оролцож хэлэлцүүлгийн явцад сурагчдаас асуулт асуун идэвхтэй оролцсон 6 сурагчдыг шагнан урамшуулав.
Энэ үеэр аймгийн Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САНгаас түүхэн, сод хүмүүсийн 150 боть номоор сэдэвчилсэн номын үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд сурагчдаар 15 минутын “Бүтээлч уншлага”-ыг зохион байгуулж уншсан номынхоо тухай ярьсан 3 сурагчдыг шагнаж урамшуулсан юм.
# Сэдвүүд
Uncategorized
Соёлын бүтээлч сар
Үйл явдал