Соёлын яам, Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” гэрэл зургийн зорилтот үзэсгэлэнг Дархан-Уул аймагт 10 хоногийн хугацаатай зохион байгуулах гэж байна.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 50 бүтээлээс бүрдэх “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” гэрэл зургийн зорилтот үзэсгэлэнгийн нээлт аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14:00 цагт болно.
Монгол улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ороод байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байгаа сэдвээр гэрэл зурагт буулгасан бүтээлүүдийг толилуулах юм.
Нээлт: 2023.01.09 14:00 цагт
Хаана: Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байр
Хугацаа: 2023.01.09-2023.01.18-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд
Соёлын яам
Дархан-Уул Аймаг
Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо
МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо