Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн Битлз хамтлагийн түүхийг илтгэж болохуйц бүтээл, эд зүйлсийг цуглуулсан Ц.Гантулга Дархан хотын музейд үзэсгэлэнгээ толиуллаа.
Хүн аливаа зүйлд тууштай байвал зорьсон зорилгодоо хүрч чаддаг гэдгийг бусдадаа түгээх, тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчдэд зориулж буй уг үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд олны хүртээл боллоо.
Ц.Гантулга Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг бөгөөд 7 дугаар ангиасаа эхлэн тус хамтлагийн зураг, кассет, зурагт наамал, хайчилбар зэргийг цуглуулж эхэлжээ.
Өмнө нь Налайх дүүрэг, Орхон аймагт өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан энэ удаад Дархан хотод анх удаа дэлгэж буй юм.