“ТОЛБОТ ЦАГААН” хүүхдийн мюзикл жүжиг нээлтээ хийв
2023-05-13
Залуучууд театрын шинэ уран бүтээл “ТОЛБОТ ЦАГААН” хүүхдийн мюзикл жүжиг өнөөдөр /2023.05.13/ 10:00 цагт нээлтээ хийв. Нээлтийн тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгч хүүхдүүдэд урлагийн тоглолт, циркийн үзүүлбэрээр бэлэг барьж азтан шалгаруулж урамшууллаа.
Дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан тус мюзикл жүжгийг өнөөдрөөс эхлэн 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдөр бүр 11:00, 15:00 цагуудаас тус тус тоглох юм. Тасалбарын үнэ: 6000 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг : 9976-8676 9912-0435 лавлана уу.
#Тус жүжгийн:
Ерөнхий продюсер А.Болорсүх /МУСТА/
Зохиогч Д.Бибиш /МУСТА/
Ерөнхий Найруулагч Г.Саранчимэг /МУСТА/
Хөгжмийн зохиол О.Золбаяр /МУСТА/
Ерөнхий зураач Г.Хашцэцэг /МУСТА/
Зураач Х.Амартүвшин /МУСТА/
Бүжиг дэглээч Б.Баярсайхан /МУСТА/
Хөдөлгөөний найруулагч Д.Энхбаатар /МУСТА/
Хормейстер Н.Далхжав /МУСТА/
Туслах найруулагч Б.Ариунжаргал МУСТА
Дууны найруулагч Д.Лхагвасүрэн МУСТА
Гэрлийн оператор Э.Гантулга
Гэрлийн техникч Г.Энхтуяа, Д.Буяннэмэх
Цагаан чоно – Дуучин Д.Бибиш МУСТА
Ээж чоно – Дуучин Ж.Ганчимэг МУСТА
Бохо – Жүжигчин Э.Билгүүн
Боро – Дуучин Б.Шүрээ
Саарал – Дуучин Б.Бат- Эрдэнэ МУСТА
Адил – Хөгжимчин Н.Нямбаатар МУСТА
Ижил – Дуучин Б.Соронзонболд МУСТА
Хөх – Жүжигчин Н.Баттогтох
Цагаан ээж чоно – Дуучин П.Одонтунгалаг МУСТА
Залуучууд театрын нийт уран бүтээлчдэдээ баяр хүргэж амжилт хүсье!
Хүүхэд бүрийн сэтгэл толбо үгүй байх болтугай!
# Сэдвүүд
Үйл явдал