Дархан хотноо Япон, Монголын хамтарсан #VIVANT олон ангит цуврал киноны зураг авалт хийгдэж байна.
Дархан-Уул аймаг кинонд ээлтэй аймаг болохоор зорьж төлөвлөж байна. Тус #VIVANT олон ангит цуврал кино нь Япон улсад төдийгүй NETFLIX-д гаргах зорилттой гэв.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Япон улсын TBS телевиз, Номадиа пикчерс ХХК-ийн хамтарсан “Vivant” киноны зураг авалт 2023.05.12-ноос 14-ний өдрүүдэд Дархан хотод хийгдэж байна.