КИНОНД ТОГЛОХ ХҮСЭЛТЭЙ ЗАЛУУСЫН АНХААРАЛД:
2023-05-10
Япон Монголын хамтарсан #VIVANT олон ангит цуврал кино нь Япон улсад төдийгүй NETFLIX-д гаргах зорилттой бөгөөд уг киноны зураг авалт 5 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд Дархан хотод үргэлжлэх юм.
Тус кинонд цагдаа, хүчний байгууллагын хүн болж оролцон тоглох сонирхолтой 25-40 насны залуусыг 99236717 дугаарын утсаар бүртгэж байна.
Оролцон тоглогчид өдрийн 50.000 төгрөгийн цалинтай. Өдрийн хоол, цайг зохион байгуулагчдаас хариуцна.
Кино зураг авалтад оролцож эхэлсэн хүн 3 хоног дараалан орох тул хувийн зохион байгуулалтаа хангаж хариуцлагатай хандахыг хүсье.
Зураг авалт ердөө ганцхан өдрийн дараа эхлэх тул Та бүхэн яараарай.
# Сэдвүүд
Үйл явдал