“ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ” УСК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023-05-14
Бодит амьдралаас сэдэвлэсэн, харамсалтай байдлаар амиа алдсан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүгийн дурсгалд зориулж хийгдсэн Зүрхэнд Гэрэлтэнэ УСК өнөөдөр /2023.05.14/ Залуучууд театрт нээлтээ хийлээ.
Өсвөр насны хүүхдүүдийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, амьдралын зорилготой байх, зам тээврийн осол, гэмтлээс сэргийлье уриатай энэхүү уран бүтээлийг туурвижээ.
Тус киноноос олсон орлогыг “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сан”-д хандивлах юм.
Киноны дууг гол дүрийн төрсөн эгч болох Б.Хүслэн ая, үгийг зохиож өөрөө дуулжээ.
Дархан-Уул аймаг “Кинонд ээлтэй хот” болох зорилтын хүрээнд Дарханд зураг авалт хийх ажлыг дэмжиж байгаа билээ.
Мөн тус киноны ихэнх хэсгийн зураг авалт Дархан-Уул аймагт хийгдсэн юм.
# Сэдвүүд
Uncategorized