БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН АЖИЛ, АМЬДРАЛЫГ ХАРУУЛСАН “ТАЙГЫН ЭЗЭН” УРАН САЙХНЫ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023-05-12
Зохиолч Н.Эрдэнэбатын бүтээл “Тайгын эзэн” уран сайхны кино 2023.05.12-ны өдөр нээлтээ хийлээ.
Байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Байгаль хамгаалагчдад зориулан бүтээжээ.
Байгалийн баялагт шунах сэтгэлээр хандвал эргээд үйл нь өөрт нь ирнэ гэдгийг уран бүтээлдээ онцлон нийгэмд байгаль хамгаалах сэтгэлзүйг бий болгох, хүн байгалийн харилцан шүтэлцээг таниулж байгаль хамгаалагчийн ажил үүргийг тодотгон харуулсан тус кинонд Дархан-Уул аймгийн уран бүтээлч Жүжигчин, МУСТА А.Болорсүх Хурцын дүрийг бүтээлээ.
# Сэдвүүд
Үйл явдал