Монгол улсын засгийн газрын 2011 оны 339 тоот тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр /2023.06.08/ 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарлаа.
Дуут дохионы үеэр гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын албан хаагчид цуглах цэгт аранзтайгаа цуглаж сургуулалтын дагуу хамрагдлаа.
Мөн Залуучууд театр, аймгийн музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон зэрэг соёлын байгууллагууд тус тусын талбайд гарч гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллалаа.