ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД ЗОРИУЛСАН “ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО
2023-07-08
Тулгар төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил, Дархан хотын 62 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН” хүндэтгэлийн тоглолтыг Залуучууд театрт өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 13:00 цагаас тоглов. Маргааш мөн 13:00 цагт дахин тоглох юм.
Энэ жилийн хүндэтгэлийн тоглолтод Залуучууд театрын 60 хүн оролцож байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Монголын Театрын Хөгжлийн Академийн тэргүүн, Golconda театрын үүсгэн байгуулагч, зохиолч, найруулагч С.Баярсайхан ажиллалаа.
Хүндэтгэлийн концертын дараагаар баярын хурал хийж шилдэг тэргүүний иргэдээ шагнаж алдаршуулж байгаа юм.
# Сэдвүүд
Үйл явдал