СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ, ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, СУДАЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023-12-19
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу Аймгийн Соёл, урлагийн газар, Дархан-Уул Аймгийн Музей хамтран Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, тархалтыг тогтоох улсын үзлэг, судалгааны ажлыг 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 20-ныг хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Үзлэг судалгаанд Дархан, Хонгор, Орхон сумын Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд Дэмбээ наадаан, Бие биелгээ, Газар нутгийн нэршил, Бөө мөргөл, Домбор урлах, Ерөөл, магтаал, Угийн бичиг хөтлөх, Цагаан идээ боловсруулах, Цай чанах ёс, Гар урлал зэрэг 11 төрөл зүйлээр 12 өвлөн уламжлагчийг шинээр хамруулав.
Үзлэг, судалгааны үр дүнд  үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах юм.
# Сэдвүүд
Uncategorized
Музей