“Gen-Z ба Монгол соёл” лекц зохион байгуулжээ
2024-02-26
Тус лекцэд “Нүүдэлчдийн өв соёл, шүтлэг” ТББ-ын Тэргүүн О.Туул “Gen-Z ба Монгол соёл” сэдвийн хүрээнд Монгол өв соёлоороо дамжуулан өсвөр насны хүүхдүүдийн харилцаа, хандлага хүмүүжил, хувцаслалт, хоол хүнс, орчин үеийн сошиал хэрэглээний зохистой хэрэглээний талаар сонирхолтой яриаг өрнүүллээ.
Мэргэжил сонголтын зөвлөх, МУ-ын зөвлөх инженер Ё.Отгонболд өсвөр насны хүүхдүүд ирээдүйд мэргэжлээ сонгохдоо өөрийн чадвараа хэрхэн хөгжүүлэх талаар олон янзын арга барилыг зааж өгч, мөн сургалтад суусан хүүхдүүдэд “Хүүхдийн төрмөл өгөгдлийг тодорхойлоход тоон мэдээллийн тест”-ээр хүүхдийг хүмүүжүүлэх арга барил, ямар ажлын байранд тохирох хүн бэ, ШУ-ны аль салбарын хүн бэ, биеийн хүчний хүн үү эсвэл оюуны хүн үү, бизнесмен үү эсвэл ажилтан уу гэдгийг тус тоон тестээр тодорхойлов.
Лекцэд “Дархан Өргөө” ПТК, “Оюуны Ирээдүй” Цогцолбор, “Монгол Оюу”, “Од” цогцолбор, 1, 4, 9, 15, 16, 19 дүгээр сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид хамрагдлаа.
# Сэдвүүд
Uncategorized
Музей
Үйл явдал