“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд 2024” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилсан “Илүү их уншъя” уриатайгаар 2024 оны 05 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатайгаар явагдаж байна.
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 35 дахь удаагийн “НОМЫН БАЯР” өнөөдөр Найрамдлын хотын төв талбайд эхэлж байна.
Номын баярын нээлтэд Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театр, Төв номын сангийн удирдлагууд оролцлоо.
“Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй тус номын баярын хүрээнд Соёлын байгууллагуудын боловсролын хөтөлбөр, Урлагийн тоглолт, ЕБС-ийн сурагчдын номын дүрүүдийн карнаваль жагсаал, сурагчдын урлагийн үзүүлбэр, үнэт ховор номын үзэсгэлэн, номын худалдаа солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, эрдэм шинжилгээний хурал, уншигчдын бага хурал, уран илтгэл зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг Соёлын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
“НОМЫН БАЯР-2024” арга хэмжээний нээлтийн үеэр “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн”-ий болзол хангасан сурагч, анги хамт олон, шилдэг номын санч, шилдэг уншигчдыг урин алдаршууллаа.