Дархан-Уул аймгийн шинэ Музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг хүлээлгэн өглөө
2024-06-12

Дархан-Уул аймагт Музей, Номын сангийн цогцолбор барилга баригдаж буйтай холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/343 дугаар тоот захирамжаар “Шинэ Музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж тус ажлын хэсэг шинэ Музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөв.                                                                                                                                  Дархан-Уул аймгийн Шинэ Музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө гарснаар соёлын өвийг эрэн сурвалжлах, шинээр бий болгох, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх, угсаатан, түүх, соёлын ондоошлыг илэрхийлсэн, соёлын хэв маягийг гаргаж өгөх зорилготой юм. Ажлыг хэсэг нь аймгийн Музейн цаашдын хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хамрах хүрээ, сан хөмрөгийн цуглуулгын баяжилт, үзүүллэг дэглэлтийн бодлогыг бүс нутгийн хөгжлийн түвшинд тодорхойлсон. Аймгийн шинэ Музей нь угсаатан, түүх болон олон соёлын нэгдмэл шинжийг агуулжээ.

 

# Сэдвүүд
Uncategorized
Үйл явдал